
Япончууд хөдөлмөрийн бүтээмж, ажлын үйл явцыг соёлын хэмжээнд авч үзэж, томоохон систем, философийг баримтлан ажилладаг.
Гэхдээ заримдаа амжилтын түлхүүр нь тийм ч гүн ухааны бус, энгийн хэрнээ ухаалаг дадалд оршдог гэдгийг та мэдэх үү?
Монголчууд помодоро техник тэргүүтэй цаг төлөвлөлтийн япон аргуудыг сайн мэднэ. Тиймээс энэхүү нийтлэлд япончуудын өдөр тутамдаа хэрэглэдэг ч бусад оронд тийм ч өргөн танигдаагүй, бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг дөрвөн аргыг хуваалцъя.
1. Мэрэру – Өөртөө бичгээр анхаарал хандуулах
“メモる” буюу японоор “мерэру” гэдэг нь тэмдэглэл хийх үйлдлийг товчилсон хэлбэр бөгөөд өөртөө хандан тэмдэглэл бичих гэсэн утгатай.
Тухайлбал:
Ажил эхлэхийн өмнө: “Өнөөдрийн хамгийн чухал гурван зорилго юу вэ?” гэх асуулт өөртөө тавин, хариултыг бичих.
Ажлаа дуусгах үед: “Ажил эхлэх үед бичсэн гурван зорилгоос хэд нь биелсэн бэ? Харин аль зорилго нь алдагдсан бэ?” гэх асуултад хариулт болгож, 2-3 өгүүлбэр бичих. Ингэснээр бидний зорилго улам тодорхой, хэмжиж болохуйц болж, төвлөрөл огцом нэмэгддэг.
2. Оохисаши – Чимээгүй ажиглах, оролцохгүйгээр ойлгох
“お久し” буюу “оохисаши” нь албан ёсны аргачлал биш ч Японы оффисуудад бичигдээгүй дүрэм л гэсэн үг. Энэ нь аливаа нөхцөл байдалд шууд оролцохгүйгээр ажиглах, өөрийгөө ажиглагчаар тавих дадал юм. Тухайлбал, хурал, уулзалтын үеэр хамгийн түрүүнд санал хэлэхээс урьтаж, гурван минут чимээгүй ажиглах, шинэ төсөлд ажиллаж эхэлсэн бол эхний 1-2 өдөр хэт оролцохгүйгээр тухайн төслийн хэв маяг, алдаа оноог ажиглах гээд үзээрэй.
Энэ дадал нь нөхцөл байдлын талаар илүү хурдан ойлголт авах, бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх, алдааг анзаарах чадварыг хөгжүүлдэг.
3. Ичинитандо – Нэг удаа хийвэл бүрэн хий
“いちにたんど” гэдэг нь “Нэг зүйлд бүх анхаарлаа төвлөрүүл” гэсэн утгатай бөгөөд японы мастер дархан, тогооч, инженерүүдийн дунд нийтлэг хэрэглэгддэг зарчим юм. Тухайлбал, и-мэйл бичихдээ дунд нь хэд завсарлаж, олон хувааж бичих бус нэг суудлаар бүрэн дуусгах, утсаар ярихаасаа өмнө хөндөгдөж болох бүх бичиг баримтыг бэлдээд яригдаж болох бүх асуудалд өгөх хариултаа тодорхой болгох.
Нэг ёсондоо аливаа зүйлийг хийхдээ хагас хийж орхихоос зайлсхийж, дуусгах хүртлээ өөр зүйлсэд үсчихгүй байх хэрэгтэй гэсэн үг. Энэ дадал нь анхаарал сарниулахгүй, “дуусгаж чаддаг хүн” байх дадлыг төлөвшүүлнэ.
4. Шинтай – Биеийн хөдөлгөөнөөр оюун ухааныг сэргээх
“Shintai” (心体) гэдэг нь сэтгэл ба биеийн нэгдэл гэсэн утгатай бөгөөд оюун ухаан гацвал биеийг хөдөлгө, бие хөдөлбөл оюун сэргэнэ гэх энгийн ойлголтоор хэрэглэгддэг. Хэрэв анхаарал сарниж, бүтээлч санаа орж ирэхгүй, ядрах мэдрэмж төрж байвал толгойгоо хүчлэн бодохын оронд босож алхах, урт амьсгаа авах, гурван мөчдөө хөдөлгөх, орчноо өөрчлөх гэх мэт хөдөлгөөн хийгээд үзээрэй.
Ингэснээр тархинд шинэ дохиог өгч, тайвшруулж, төвлөрлийг сэргээх, залхуурлыг бууруулахад нэмэртэй. Гэхдээ эдгээр хөдөлгөөн нь уртдаа гурван минут үргэлжлэх ёстой бөгөөд илүү урт хугацаагаар хийвэл зорилго алдагдаж, тархинд очсон шинэ дохио хуучирчихна шүү.
Япончууд өөрсдийн байгууллагын соёл, бизнесийн философи, тэр ч бүү хэл оффисын консепцод эдгээр аргыг чөлөөтэй хэрэглэх боломжийг бүрдүүлдэг. Сонирхуулахад, Монголд анх удаа япон зэрэглэлийн бизнес тауэр Хан-Уул дүүрэгт баригдахаар болжээ.
Япон зэрэглэл гэдэг нь газар хөдлөлтөд тэсвэртэй материал ашигласан, агааржуулалт, галын дохиолол, аюулгүй байдлын систем нь орчин үеийн шаардлага хангасан, тогтвортой хөгжлийг дэмжсэн, эко төлөвлөлттэй байдаг. Бүтээмжийг нэмэгдүүлэх бизнесийн шинэ орчинг эрэлхийлж байгаа бол та доорх утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.