Аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлж бадрангуй чимэг нэмлээ

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Багануур-Улаанбаатар чиглэлд ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай нийтийн тээврийн хоёр шинэ автобус үйлчилгээнд явж эхлээд байна.
НТБГ-аас мэдээлснээр иргэдийн хүсэлтээр Улаанбаатар-Багануур чиглэлийн нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг өөрчилж, өчигдрөөс /2025.06.03/ эхлэн өглөө 06:30, орой 19:50 цагт нэмэлт автобус явдаг болжээ. Өмнө нь 08:30 цагаас эхний автобус хөдөлдөг байсан.
Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай бөгөөд нийтийн тээврийн автобусанд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж зорчиж байгаа юм.
Автобусны чиглэлийн маршрутыг танилцуулъя
Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур, /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоолууд:
- Тэнгэр плаза
- Баянзүрхийн шалган бүртгэх товчоо
- Налайхын дунд 2
- Налайхын дунд 1
- Эрдэнэ сум
- Баяндэлгэр сум
- Багануур 2-р хороо,
- Хэрлэн худалдааны төв,
- 25-р байрны зогсоол,
- Ахиц 2-р зогсоол,
- Жаргалант 2-р зогсоол,
- Жаргалант 1-р зогсоол,
- Жаргалантын эцсийн зогсоол,
- Байдлаг 1-р зогсоол,
- Эрин сургууль,
- Тогос-Уул 1-р зогсоол,
- Тогос-Уул зэрэг чиглэлд явах маршруттай байна.