С.Номынбаясгалан нарын мэдээллээр Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах барилдааны хуваарь танилцуулав.
2025.06.03
- Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,
2025.06.06
- Бүх цэргийн наадам, Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
2025.06.08
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
2025.06.12,13
- Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
2025.06.14
- Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан
2025.06.28
- Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан “Наадмын сорилго” үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус болох хуваарийг танилцууллаа.