
Бага ангийн сурагчдын амралт эхлэхэд зургаа, дунд болон ахлан ангийн сурагчдын зуны амралт эхлэхэд 13 хоног үлдлээ. Энэ хичээлийн жил гурван улиралтай. Нэг, хоёрдугаар улиралд бие даалтын долоо хоногийг нэмэлтээр оруулсан. Өөрөөр хэлбэл амралтын хоногууд дээр хичээлээс гадуурх өөрийгөө хөгжүүлэх долоо хоногийг тусгаж өгсөн юм. Үүнээс үүдэлтэйгээр өмнө жилүүдтэй харьцуулбал сурагчдын амралт 7-14 хоногоор хойшилж буй юм.
- Нэгдүгээр улирал
Бие даалт: Нийслэл, орон нутаг: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал
Цахим сургалт /X-XII анги/ : Нийслэл, орон нутаг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийг дуустал
Нэгдүгээр улирлын амралт:
Нийслэл:
- Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
- Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийг дуустал
Орон нутаг:
- Бага I-II анги: 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Бага III-V анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Дунд анги: 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг дуустал
- Ахлах анги: 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдийг дуустал
Хоёрдугаар улирал
Бие даалт: Нийслэл: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 04-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс гуравдугаар сарын 28-ны өдрийг дуустал
Хоёрдугаар улирлын амралт:
Нийслэл: 2025 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал
Орон нутаг: 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 11-ний өдрийг дуустал
Гуравдугаар улирал
Нийслэл, орон нутаг: Бага анги 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдрөөс, дунд, ахлах анги 2025 оны зургаадугаар сарын 16-ны өдрөөс амрах тус тус хуваарьтай байна.