Францын хууль тогтоогчид анагаах ухааны тусламжтай амиа егүүтгэхийг хуульчлахыг дэмжжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг нь ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн юм.
Чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохиогдох гэж байна.
Нийт 400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлээд байна.
Манай улс зохион байгуулагч орны хувиар нэг жинд тав хүртэлх бөх оролцуулж болох бөгөөд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр аж.
Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болно.
Түүнчлэн эдгээр өдрүүдэд Спортын төв ордноос 09:00, 10:00, 16:30 цагуудаас “Буянт-Ухаа” ордныг зорьсон автобус хөдөлнө. Харин “Буянт-Ухаа” ордноос Спортын төв ордны чиглэлд 15:00, 20:30 цагуудаас автобус явах юм.
