
Өчигдөр /05.24/ Монгол бөхийн өргөөнд болсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Автобус-1 ТӨК, “Тэргүүн Саруул Зам” ХХК, “Эрдэнэс Критикал минералс” ХХК-ийн бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд үзүүрлэв.
Тэгвэл өнөөдөр /05.25/ Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд дахин Улсын заан Б.Бат-Өлзий түрүүллээ. Харин Улсын арслан Б.Орхонбаяр үзүүлэв.
Тус барилдааны түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 3 сая төгрөгийн бай шагнал гардах юм.