
МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэ удаагийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй бол ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж мэдэгдсэн. Энэ дагуу тэрээр хариуцлагаа хүлээгээд явах нь тодорхой болов. Тэгвэл Ерөнхий сайдад горилогч нарыг танилцуулж байна.
Горилогчид дундаас Ерөнхий сайд болох магадлал өндөртэй нь Я.Содбаатар. Учир нь горилогчдын нэг ЗГХЭГ-ын дарга Э.Учралыг балчирдаж байна гэж үзэж буй бол, Сангийн сайд Б.Жавхлан улс төрчийнхөө хувьд харизм муутай, намын дэмжлэг бага хэмээн яригдаж байгаа юм. Я.Содбаатарыг дараагийн сайд болох магадлал өндөр хүн гэж буйн хамгийн гол шалтгаан нь Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай учраа олох хэмжээнд буй. Мөн АН-тай эвээ олох, өөрөөр хэлбэл түүнийг тоглолт хийж чадах ганц хүн гэж үзэж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын тухай…
БОЛОВСРОЛ:
- 1982 -1992 Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр 10 жилийн дунд сургууль
- 1993-1997 Улаанбаатар их сургуулийг Физикч-Инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн
- 2000- 2004 Удирдлагын академи
- 2005 онд МУБИС-ийг тус тус төгссөн. Шинжлэх ухааны доктор цолтой.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
- 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо Нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2005-2008 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх
- 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
- 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга
- 2012-2020 УИХ-ын гишүүн
- 2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2020 оноос МАН-ын даргын зөвлөх
- Англи, орос хэлтэй.
Сандагийн Бямбацогт нь Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нийтдээ таван удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Түүний улс төрийн карьер дараах байдлаар өрнөсөн:
- 2008-2012 он: Анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
- 2012-2016 он: Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр ажилласан.
- 2016-2020 он: Гурав дахь удаагаа сонгогдож, энэ хугацаанд 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан.
- 2020-2024 он: Дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
2024 оноос хойш: Тав дахь удаагаа сонгогдон, одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Ийнхүү С.Бямбацогт нь нийтдээ 17 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд одоогийн бүрэн эрхийн хугацаа дуусахад энэ тоо 21 жил болох юм.
Болдын Жавхлан нь Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж буй туршлагатай улстөрч. Анх түүнийг улс төрд хөтөлсөн, нутгийн дүүгээ банкны салбараас улс төрд “урвуулсан” хүн нь У.Хүрэлсүх гэдэг. Түүгээр зогсохгүй тэр УИХ-ын дарга Г.Занданшатартай тун ойр. Харин энэ цаг үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын “гал хамгаалагч”. Тиймээс түүнийг төрийн гурван өндөрлөгийн “холбогч” гэж болно. Үеийн үед төрийн гурван өндөрлөг нь нэг зүгт харах, тэднийг хооронд нь холбох бүлэг фракц, улстөрч байсаар ирсэн ч энэ удаад Б.Жавхланг амаргүй цаг үед маш сайн “холбогч” хийж байгааг улс төрийн хүрээнийхэн мэддэг, ярьдаг.
БОЛОВСРОЛ:
- 1994 онд Нийслэлийн 10 жилийн 75-р дунд сургууль
- 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн
- 2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1998-2000 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
- 2000-2002 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2004-2006 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2006-2008 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал
- 2008-2012 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2012-2016 онд Монголбанкны Дэд ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдсон
- 2021 оны 1 дүгээр сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байна
Б.Жавхлан нь банк, санхүүгийн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд Монголбанкны удирдах албан тушаалуудад ажиллаж байсан. Тэрээр 2016 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2021 оноос хойш Сангийн сайдын албыг хашиж байна.
УИХ-ын дарга бол эрэмбээрээ 02 дугаар албан тушаал. Тэр хэрвээ Ерөнхий сайдаар томилогдвол 03-руу бууж байна гэсэн үг. Ийм үйл явдал өрнөвөл УИХ даргын суудал хоосон үлдэх юм. Түүнийг Ерөнхий сайд болж болно, болохгүй гэх хоёр талт өнцгөөр улс төрийн хүрээнд ярьж байна. Түүний хувьд олон жил МАН-ын “гал тогоог” базаж байсан хүн. Тэр өөрөө Ерөнхий сайдын суудалд горилж байгаа ч улс төрийн тохироо бүрдэхгүй байна.
БОЛОВСРОЛ
- 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2000-2007 онд “Соёмбо принтинг” ХХК-ийн ерөнхий менежер, захирал
- 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨХК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга
- 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
- 2008-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга
- 2015-2016 онд Монгол Ардын Намын сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга
- 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 8 сараас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
Н.Учралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгчийн хүн гэж ярилцдаг. Хамтарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ажлаа авсан даруйдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг “Орона майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсгийг ахалж ажилласан юм.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2007-2008 онд Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
- 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
- 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга
- 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх
- 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх
- 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч
- 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
- 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч
- 2019 оноос НАМЗХ-ны ерөнхийлөгч
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2018-2020 онд Цахим бодлогын түр хорооны дарга
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа багагүй хэл ам дагуулсан тэрбээр хамгийн сүүлд 3,2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд усан оргилуур барьж, УИХ-ын гишүүн болж дэвшсэн. Усан оргилуур багагүй хэл ам дагуулсан ч ашиглалтад оруулсан. Түүний гавьяа байгуулсан нэг ажил бол Налайхын зам. Олон жил засвар хийгээгүй энэ замын бүтээн байгуулалтын автор нь С.Амарсайхан. Түүний хувьд хамгийн олон гадаад хэлтэй нь Шадар сайд С.Амарсайхан аж. Түүний намтартаа бичсэнээр тэрбээр англи, орос, хятад хэлтэй гэнэ.
БОЛОВСРОЛ
- 1991 онд Налайх Эрдмийн оргил сургууль
- 1996 онд АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт
- 2000 онд АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 1992-1993 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
- 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан
- 2004-2007 онд Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
- 2012-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2017-2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
- 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2021 онд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
- 2021 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн