
МАН-ын Бага хурал өнөөдөр /2025.05.21/ 15:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд эхэлсэн. Хурлаар Хамтарсан Засгийн газар цаашид байх эсэх асуудлыг хэлэлцэж буй. Өрөг.мн сайтын сурвалжлах баг Тусгаар тогтнолын ордноос мэдээллийг шууд дамжуулан ажиллаж байна.
Өмнөх мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
МАН-ын Бага хурал 21:00 цагт түр завсарлаад, одоо үргэлжилж байна.
Түр завсарлахаас өмнөхөн Хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэх нь зүйтэй, гэхдээ хамтарч чадахгүй байгаа Ардчилсан намынханыг засгаасаа гарган, УИХ-д суудалтай бусад нам, эвчлүүд буюу Иргэнийзориг ногоон нам, Үндэсний эвсэл, ХҮН намтай хамтарсан бүтэцтэйгээр явахыг Бага хурлын олонх гишүүд асуулт асууж, санал хэлэхдээ илэрхийлжээ.
Энэ тухай хуралдааны завсарлагаанаар гарч ирсэн зарим гишүүд “АН-ынхан хууль бус томилгоо хийж, асуудал үүсгэж байна гэлээ. Нөгөө талаас парламент сөрөг хүчинтэй байх ёстой. Парламентад төлөөлөлтэй өөр олон жижиг нам байгаа шүү дээ. Тэдэнтэй хамтарч ч болно” гэсэн байр сууриудыг хэвлэлд өгсөн нь улам баталгаажууллаа.
Ардчилсан намыг хасах эсэх асуудлаар 20 хүн үг хэлж дууссаны дараа санал хураалт явагдаж буй.
Завсарлаад эргэн хуралдахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага ярих, магадгүй огцруулах эсэх дээр ч гишүүд санал хэлж, ширүүн уур амьсгалтай байгаа талаар зарим эх сурвалжууд хэллээ.
МАН-ын Бага хурал 00:20 минутын үед дахин завсарлалаа.
Үлдсэн 20 гишүүн үг хэлсэн. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргахгүй байх гэж цээжээрээ хамгаалсан ч эцсийн шийдвэрийг Бага хурлын гишүүд гаргана. Гэхдээ Хамтарсан Засгийн газар байх эсэхийг намын бодлогоор дэмжигдэхгүй бол би хариуцлага хүлээх болно гэсэн байна.
Ийнхүү Ерөнхий сайдыг үг хэлсний дараа саналт хураалт явагдах товтой байсан ч саналыг ямар томьёоллоор боловсруулах, эцэслэн тогтоож чадахгүй байсаар дахин 15 минутын завсарлага авлаа.
Бага хурлын гишүүдийн санал хураах агуулгы тоймлон хэлбэл
– МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлж, одоо хамтарсан хоёр намаас татгалзах
– АН-аас л татгалзах гэсэн хувилбар буй. Эдгээрийн аль нь дэмжигдэхээс шалтгаалан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх эсэх нь шийдэгдэх юм.