
Өдгөө 79 нас хүрч буй түүнийг Попын дарь эх гэгддэг. Шер 100 сая гаруй пянз борлуулж, 2002 онд Billboard-ын оны шилдэг уран бүтээлчийн шагналыг хүртсэн.
Бага байхад нь эцэг эх нь түүнийг асрах боломжгүй болж түүнийг асрамжийн газарт өгчээ. Харин түүний алдар нэрийн эхлэл эхний нөхөр болох Сонни Бонотой хамтран хийсэн “Sonny & Cher” хэмээх реалити шоу аж.
Тэрээр 2002-2005 онуудад тэрээр сүүлийн аялан тоглолтоо хийсэн бөгөөд 300 гаруй удаа тоглож 200 гаруй сая ам.долларын орлого олжээ.
Хувийн амьдралын хувьд 1964 оны 10-р сарын 27-нд Сонни Бонотой гэрлэж, 1975 онд салсан. Дараа нь 1975 оны 6-р сарын 30-нд хоёр дахь нөхөр Грегг Аллмантай гэрлэж, 1979 онд салсан. Тэрээр Чаз Боно, Элиа Блю Алман хэмээх хүүхдүүдтэй. Мөн 2022 онд өөрөөсөө 40 насны зөрүүтэй найз залуутай байсан бөгөөд Александр Эдвардстай гэх залуутай болзож байсан юм.