Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Огцрох амархан” жагсаалд нэгджээ. Энэ талаар “Огцрох амархан” жагсаалын цахим хуудаснаас мэдээллэв. Тодруулбал,
“26 ҮЛДЛЭЭ
Бидний зургаан өдрийн жагсаалын үр дүнд УИХ-ын гишүүд гарын үсгээ ар араасаа зурсаар байна.
6 дахь гишүүн болж УИХ-ын гишүүн Д.Ганбат гарын үсгээ зурав. Бидэнтэй хамт сууж, сонгогчдынхоо өмнө хариуцлагатай байж УИХ-ын гишүүний үүргээ биелүүлж, зориг гарган уучлалт гуйн бидэнтэй нэгдлээ.
Та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон гишүүдийг шахаж 32 гишүүний нэг болохыг шаардаарай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулахад эхний ээлжид 32 УИХ-ын гишүүний гарын үсэг хэрэгтэй. Учир нь бид тэднийг өөрсдийн дуу хоолой болгохоор сонгосон билээ.
Бид 7 дахь гишүүнээ хүлээж байна. Хэн байгаасай гэж та бүхэн бодож байна вэ? Энэ постын дор үлдээгээрэй” хэмээжээ.