
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр /2025.05.16/ болжээ. Шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намд ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.
Тодруулбал , “Шинэ” намын ээлжит бус IV дүгээр Их хурал /2025.03.30/ болж 1089 төлөөлөгчдийн 99.3 хувийн саналаар Ардчилсан Намд нэгдэх шийдвэрийг баталсан. Энэ талаар ШИНЭ намын дарга Ц.Гантулга “Бидний үнэт зүйл, зорилго Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцэж байгаа тул нэгдэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү нэгдэл нь илүү хүчирхэг, хариуцлагатай улс төрийн хүчин бий болоход чухал түлхэц болно” хэмээн байсан юм. Гэвч дээд шүүхээс татгалзав.