Хүүхдийн номын зохиолч Б.Отгонтуяа бүтээлүүдээ 20-30 хувь хямдруулжээ

АНЭУ-ын Аль-Айн хотод болж буй шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Мөнгөнзул мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 6-16-ны хооронд болсон бөгөөд 34 орны нийт 262 тамирчин өрсөлджээ. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Билгүүн, С.Ган-Од нарын удирдлага дор нийт 17 шатарчин өрсөлдсөн юм.
Б.Мөнгөнзулын хувьд шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, дэлхийн цомд оролцох эрхээ авлаа.