
УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын гишүүд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: “Олон удаа хэлэлцүүлэг хийсний үр дүнд бидний 41 гишүүн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа. Энэхүү нийгмийн даатгалийн хуулийн өөрчлөлт ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ажил олгогчийн ажлын байраа нэмэгдүүлэх сэдлийг нь улам хангах гэсэн ийм үндсэн гурван заалттай. Иргэн хүн орлогоосоо 20 хүртэл хувийн татвар төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг “боомилох” үндэс болж байна. Дараагийн заалт нь хоол, унаа, байрны ашиглалтын зардалын хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгал авахаg больё гэх мэт зохицуулалтууд багтсан.”