
Манлай уяач Т.Галбадрах бусдад гар хүрч буй бичлэг өнгөрсөн оны есдүгээр сард цахим орчимд цацагдсан. Тодруулбал, тэрбээр 2024.09.20-ны өдрийн G center-ээр үйлчлүүлээд гарч явсан залууг цохиж буй нь бичлэгт үлдсэн байдаг.
Тэгвэл тус хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр 16.00 цагаас буюу Тод манлай уяач Т.Галбадрахад холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа юм.
Энэ үеэр тухайн хэргийн хохирогч мото спортын тамирчин ОУХМ П.Мөрөн хэвлэлд ярилцлага өгсөн юм. Тодруулбал, Тухайн үед бичлэг цахим орчинд маш их явсан. Гэсэн хэдий ч би өөрийгөө хэмээн зарлаагүй. Учир нь удахгүй ДАШТ-д явах гэж байсан учраас нууцалсан юм. Тухайн өдөр эмээгийн минь буяны ажлын цайллага ийн хувьд “G center”-т болсон. Цайллагад оролцохоор ирэхдээ скүүтэртэй ирсэн /цахилгаан дугуй/ , буцаад гарахдаа хаалт нь ажиллахгүй болохоор хаалтны хажуугийн намхан брожур давж гарсан. Гэтэл цаанаас десант хувцастай хүн гарч ирээд яагаад энүүгээр гарав гээд шууд зохисон. Ямар ч тайлбар тавих завдал болоогүй бөгөөд үйл явдал маш хурдан өрнөсөн. Бичлэгт ч тод харагдаж байгаа ямар ч маргаан болоогүй. Хэсэгхэн зуур ухаан алдаж хоёроос гурван минутын турш ухаан балартсан. Босож ирээд тухайн байгууллагаас өөрийгөө цохисон хүнийг хайсан ч мэдэхгүй хэмээн нуун дарагдуулсан. Тухайн үед захирлаа нууж байсан байна лээ. Бичлэгний тухайд эгч маань бичлэгийг хийж цахим сүлжээндээ оруулсан. Эгчид маань маш их дарамт үзүүлсэн байсан.
Ээжийг минь бичлэг хийсэн, мөнгө нэхсэн хэмээгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж биднийг олон удаа мэдүүлэг өгөхөөр дуудуулж, албан тушаалтнуудаар загнуулсан.
Миний хувьд тухайн хүнээс ямар ч мөнгө төгрөг нэхэмжлээгүй, эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол зэргээр хууль сахиулах байгууллагад нэхэмжлэх өгөөгүй. Зөвхөн тухайн этгээдийг буруутай хэмээн шийдээд өгөөсэй гэж хүсэж байна. Өмнө нь бас ийм хэрэг үйлдэж байсан юм билээ. Хэн ч хэн нэгнийг гэмтээчихээд хэдэн төгрөг өгчихөөд уучлалт ч гуйхгүй, мөнгөн торгууль төлчихөөд явж байдаг хууль битгий байгаасай л гэж хүсэж байна. Монгол улсын манлай уяач байж эр хүнд баймгүй муухай зан авир гаргаж, өөрийгөө өмөөрөх худал зүйл ярьсан байна лээ. Эхний мэдүүлэгтээ өөрийнх нь буруу гэж мэдүүлсэн ч дараагийн мэдүүлэгтээ намайг татаж унадаг саажилт өвчтэй хэмээн мэдүүлсэн байсан. Миний хувьд тамирчин, олон улсын хэмжээний мастер цолтой эх өрнөө төлөөлөн тэмцээн уралдаанд оролцдог хүн шүү дээ. Ямар ч тийм зүйл байхгүй хэмээн ярьлаа.