Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Монгол Улсын оюутан тамирчид жүдо бөхийн төрлөөр Улсын аваргын төлөө өрсөлдөнө. Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2025 оны тавдугаар сарын 10-11-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спортын зааланд явагдах хуваарьтай байна.
Тус тэмцээний мандат бүртгэлийн үйл ажиллагааг Монголын Оутны спортын холбооноос зохион байгуулж, техникийн зөвлөгөөний хурал МУБИС дээр энэ сарын 05-ны Даваа гарагт боллоо.
Жүдо бөхийн оюутны 2025 оны УАШТ-д өрсөлдөх Их, дээд сургуулидын нэрсийг танилцуулъя:
- АШУҮИС
- ДХИС
- ИЗОУИС
- Мон -Алтиус дээд сургууль
- МУБИС
- МУИС
- ҮБТДС
- ХААИС
- ШУТИС
- Шихихутаг ИС зэрэг 10 их, дээд сургуулийн оюутан тамирчид өрсөлдөх ажээ.
Эрэгтэй 44, эмэгтэй 39, нийтдээ 83 тамирчин бүртгэгдэн оролцохоор болсон байна.
Тэмцээн зааврын дагуу эмэгтэй 7, эрэгтэй 7 жингээр явагдана. Тамирчдын жинг 05 сарын 10-ний өдрийн 16:00- 16:30 цагийн хооронд МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд үзнэ эдгийг зохион байгуулагчид онцоллоо.
Тэмцээний үйл ажиллагаа нь 05 сарын 11-ний өдрийн 10:00 цагаас МУБИС-ийн БТС-ийн спортын зааланд эхлэн явагдах хуваарьтай байна.








