Дэлхийн түүхэнд: Германд онгоц осолдож 35 хүн амиа алджээ

“Душанбе Их дуулга” тэмцээн Тажикистины Душанбе хотноо болж өндөрлөлөө. Душанбегийн Их дуулгад Монгол улсаас эрэгтэй найм, эмэгтэй есөн жүдоч өрсөлдөв. Манай баг тамирчид энэхүү тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
Тус тэмцээнд медаль хүртсэн тамирчдаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд алтан медаль хүртсэн 18 настай Жамсрангийн Анударийг онцлоё.

Их дуулгын аварга Ж.Анударийн амжилтууд:
- 2024 онд Перу улсад болсон өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медаль
- Европын өсвөрийн цомын тэмцээний хоёр алтан медаль
- Өсвөрийн Ази тивийн АШТ-ий алтан медаль
- Азийн цомын АШТ-ий алтан медаль тус тус хүртсэн амжилттай.


Жүдоч Ж.Анударь нь IJF буюу Олоу Улсын Жүдо бөхийн холбооноос гаргасан шинэчилсэн чансаагаар Дэлхийн чансааны 49 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Тэрээр “Женко” клубт харьяалагддаг бөгөөд түүний анхны багш нь МУГД Шархүүгийн Цэвэлмаа юм.