Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах журмыг засгийн газар хэлэлцэхээр боллоо

Дуучин Рианна Нью Йорк хотноо болж буй загварын ертөнцийн хамгийн том үдэш болох Met Gala арга хэмжээний улаан хивсний ёслолын үеэр томорсон гэдсээ олон нийтэд анх удаагаа харуулан, гурав дахь үрээ хүлээж буйгаа зарлажээ.
Рианна буюу Робин Фенти болон түүний нөхөр, реппер A$AP Rocky нар хоёр хүүтэй бөгөөд том хүү RZA нь 2022 оны 5-р сард, бага хүү Райот нь 2023 оны 8-р сард мэндэлсэн юм.
Рианна хоёр дахь жирэмслэлтээ Америкийн Үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээн буюу Super Bowl-ын завсарлагаагаар болдог шоу үзүүлбэрийн үеэр зарлаж байсан билээ.