Үрэх тусам үрждэг хадгаламж

“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Даланзадгад сумын Гурван сайхан хороололд 1,200 хүүхдийн багтаамжтай сургууль шинээр баригдаж, ашиглалтад орлоо.
ГОХДС-ийн 19.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр орон нутгийн хэрэгцээнд үндэслэн барисан энэхүү сургууль нь 2025 оны 3 дугаар сарын 29-нд 1400 гаруй сурагчтайгаар хичээллэж эхэлсэн. Тус барилга нь 4 хичээлийн блок бүхий иж бүрэн цогцолбор юм. Үүнд:
- Сурагчдад зориулсан ширээ сандал, самбар хэрэгсэл бүхий анги, танхим
- Мэдээлэл зүй, хими, дүрслэх урлаг, технологийн кабинет
- Акустик доторлогоотой урлагийн заал
- Сагс, гар бөмбөг, теннис тоглох боломжтой спорт заал
- 300 хүүхдийн багтаамжтай номын сан
- 550 хүүхэд хооллох хүчин чадалтай гал тогоо, хоолны заал
- Багш, ажилчдын хичээл бэлтгэлийн өрөө
- Хөл бөмбөг, сагсан бөмбөг, гүйлтийн зам бүхий гадна спортын талбай зэрэг багтана.







