
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйж, АН-ынхан “БОЙКОТ”-оо зогсоолоо.
Өнөөдөр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа тэргүүтэй гишүүд Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзжээ. АН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн 7 хоногт үүсээд байсан нөхцөл байдал дээр бүлгийн хурлын дараа байр сууриа илэрхийлэн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: “Парламент бол мэтгэлцээний талбар байна гэдэг үндсэн зарчмаас ухарч болохгүй. Харин энэ мэтгэлцэх зарчмыг улам төгөлдөржүүлэх ёстой”
-“Монгол Улсын Ерөнхий сайд, Ж.Баярмаа гишүүнтэй зохисгүй харьцсан асуудал хоёр түвшинд хоёр гишүүний хоорондын асуудал мэтээр олон нийт ойлгох, тэгэж ойлгуулахыг хичээх асуудал өнгөрсөн хугацаанд, өнгөрсөн 7 хоногт маш ихээр явагдсан.
УИХ дээр энэ бол парламентын асуудал. Парламентын засаглал хоорондын гүйцэтгэх засаглалын асуудал. Үүн дээр тодорхой хэмжээний шийдвэрүүд гарах ёстой гэсэн байр сууриудыг илэрхийлсэн.
Өнөө өглөө бүлгийн удирдлага болон Ж.Баярмаа гишүүн, Ерөнхий сайдтай төрийн ордонд уулзалт хийсэн. Тодорхой ойлголцлын зөрүүтэй асуудлуудыг ярилцаж, байр сууриудын асуудлаа ярилцсан. Гэхдээ ер нь энэ улс төрийн албан тушаалтны хариуцлагын асуудал, улс төрчийн ёсзүйн асуудал бол зөрүүтэй байдаг. Эцсийн дүндээ улс төрийн албан тушаалтан, улс төрийн нам гээд л тодорхой албан тушаалтнуудад эцсийн цэг, дүнгээ тавьдаг нь ард түмэн, олон нийт юм. Парламент бол мэтгэлцээний талбар байна гэдэг үндсэн зарчмаас ухарч болохгүй. Харин энэ мэтгэлцэх зарчмыг улам төгөлдөржүүлэх ёстой. Энэ хүрээнд парламент яг ямар байх ёстой гэдгээр АН-ын зүгээс хуулийн төсөл өргөн барих гэж байгаа” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Өнгөрсөн 7 хоногт танхимд болсон асуудалтай холбогдуулан намайг маш ихээр гүтгэсэн. Би нэр төрөө сэргээлгэхийн тулд холбогдох байгууллагад хандана
-“АН-ын бүлгийн удирдлагатайгаа хамт Ерөнхий сайдтай уулзсан. Буруу зөрүү ойлгох, хардаж сэрдэх явдал улс төрд байдаг. Ямар ч байсан үүн дээр ойлголцоод Ерөнхий сайд надаас албан ёсоор уучлал гуйсан. Үүнийг бол хэлэхийг хүсч байна. Үүнээс гадна тухайн үед асуулт асуусны маргааш миний талаар хувийн амьдрал руу, миний үр хүүхэд рүү орсон ийм гүтгэлгийн шинж чанартай зүйлсүүд битүү явагдаж буйг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол тусдаа асуудал. Үүн дээр би хувь хүнийхээ мөн иргэн хүнийхээ хувиар холбогдох байгууллагуудад нь гомдол саналаа өгнө. Энэ бол намайг гүтгэсэн, миний нэр төрд халдсан явдал гэж үзэж буй учраас энэ хүрээнд би холбогдох байгууллагуудад өгнө.
Мөн миний хувьд бас нэг эмзэглэсэн зүйл бол АН Ж.Баярмаа гишүүнтэй холбоотой асуудлаас үүдээд “Баялгийн сан”-г эсэргүүцэх гэж байна хэмээн ийм агуулгатай зүйлс битүү өнгөрсөн хугацаанд явуулсан. Энэ бол бас тийм зүйл огт байхгүй. Тодруулбал, АН-ын манлайлал дор шахам 2024 онд уг хуулийг баталсан байдаг. Ойрын үед “Баялгийн сан”-гийн хуулийн тухай огт яригдаагүй.
Энэ нэг үл ойлголцол, тэр танхимд болсон асуудлаас болж АН-ыг харлуулах гэсэн намайг харлуулах, гүтгэх гэсэн энэ явуургүй үйлдлүүдийг бид нар мөн миний бие хувьдаа өөрийнхөө нэр төрийг сэргээнэ гэдэг утгаар холбогдох байгууллагуудад хандана” гэв.


УИХ-ын гишүүн Тэмүүжин: “Өнөөдөр амьдрал дээр ч, практик дээр гурван даргын улс болоод хувирчихсан. Энэ байдлыг бид халах ёстой”
-“Өнгөрсөн 7 хоногт өрнөсөн үйл явдал Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл, УИХ буюу хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн. УИХ-ынхаа толгой дээр Засгийн газар ер нь гараад суучихсан байгаа гэдгийг ил тод харуулсан тийм үйл явдал болсон. Энэ үйл явдал ганц өнөөдөр болж буй үйл явдал ерөөсөө биш.
Бид 1992 онд Үндсэн хууль батласны дараагаас энэ эрх мэдээл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөө алхам хийгээгүй. Уламжлалт байдлаараа дарга нараа шүтдэг арга барилаараа Төрийн ёслолын албанаасаа зохион байгуулсан юмуу яасан юм? Амьдрал дээр практик дээр 3 даргын улс болоод хувирчихсан. УИХ-ын чуулган ч толгой дээрээ гурван даргыг гаргаад, залаад суулгачихсан. Энэ байдлыг бол бид халах ёстой юм байна” гэлээ.
ШУУД ҮЗЭХ ЛИНК: