
Жаран таван жилийн турш жаргалтай түүхийн гэрч болж, сайн бүхний ерөөл хурсан “Улаанбаатар зочид буудал”-ын “Хуримын өдөрлөг –2025”-д та бүгдийг урьж байна.
Манай өдөрлөг 5 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын Их танхимд болно.
Өдөрлөгт ирснээр хосууд маань таван хувийн хөнгөлөлт эдэлж, хуримын чимэглэл, амтат бялуу, зургийн чамин орчин, тансаг даашинз зэрэг хурим, найранд хэрэгцээт бүхий л зүйлсийг нэг дороос үзэж, дэлхийн таван одтой зочид буудлуудад ажиллаж байсан гадаад болон монгол тогооч нарын хурим, найрын хоолыг амсаж, хуримын хөтөлбөрүүдтэй танилцаж болно.
Өдөрлөгт ирсэн зочид маань гадаа талбай болон Б1 давхарт машинаа тавиарай. Олон олон онцгой бэлэгтэй хуримын өдөрлөгт ирэхийг урьж байна.
Улаанбаатар зочид буудлын Их танхим нь 250-500 хүртэлх зочин, “Ulaanbaatar Grand Venue” танхим 100-250 хүртэлх зочин “Сонгинохайрхан” , “Баянзүрх” өрөө 30-60 хүртэлх зочин, “Баянгол” өрөө 8 хүртэлх зочин тус тус хүлээн авах хүчин чадалтай.
Та захиалга өгөх бол 99098729, 99886868, 88051500 утас руу холбогдоно уу.