
Бельги гаралтай Их Британийн жүжигчин Одри Хепберн 1929 оны 5-р сарын 4-нд Бельги улсын Брюссель хотод мэндэлжээ. Түүнийг гялалзсан гоо үзэсгэлэн, хэв маяг, дур булаам түр төрхөөр нь хүмүүс андахгүй буй за. Тэрээр 63 насандаа буюу 1993 оны 1-р сарын 20-ны өдөр Швейцарь улсын Толоченаз хотод насан эцэслэсэн байна. Тэрээр жүжигчний карьераа эхлүүлэх үед гайхалтай балерина болоход бэлэн байсан.
“Ромын амралт” кинонд тоглосноороо Оскар, BAFTA, Алтан бөмбөрцөг шагналын эзэн болсон ба Тиффани дахь өглөөний цайны гайхалтай од. Мөнс 1993 онд тэрээр Дэлгэцийн жүжигчдийн эвлэлийн амьдралын амжилтын шагнал хүртжээ. Тэрээр 2008 онд AFI-аас Америкийн кино урлагийн түүхэн дэх гурав дахь том эмэгтэй дэлгэцийн домогт одоор шалгарсан байна.
Хувийн амьдралын тал дээр тэрээр 1954 онд Мел Феррертэй гэрлэж, 1968 онд хосууд салж, Шон Хепберн, Лука Дотти хэмээх хоёр хүүтэй болжээ.