Японы эзэн хааны суудлыг зөвхөн хааны гэр бүлийн эрэгтэй гишүүн залгамжилна

Онцгой байдлын албанаас гол, усанд осолдсон иргэдийн шалтгаан, нөхцлийг судлахад зориулалтын бус хийлдэг гудас, хийлдэг тоглоом дээр хөвж, тоглож байгаад осолдох тохиолдол гарч байгаа талаар мэдээллээ.
Мөн бага насны хүүхдүүдийн хувьд эцэг, эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гол, нуурын эрэг дээр тоглож байгаад хөл алдаж амь насаа алдах тохиолдол хамгийн их бүртгэгдээд байна.
Иймд иргэд, аялагч та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн газар орныхоо нөхцөл байлыг судалж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.









