309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

АН-ын бүлэг өнөөдөр хуралджээ. Хуралдааны шийдвэрээ бүлгийнх нь дарга О.Цогтгэрэл танилцууллаа.
Тэрбээр “Манай бүлэг 42 гишүүтэй. Гишүүдийн гуравны хоёр нь санал нэгдвэл бүлгийн гишүүд дагаж мөрдөх ёстой гэсэн дүрэмтэй. 28-аас дээш гишүүн санал нэгдээд пүрэв, баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганд АН-ын бүлгийн гишүүд оролцохгүй. Гэхдээ ирж ирцээ бүртгүүлнэ. Тэгээд ирэх даваа гарагийн бүлгийн хуралдаанаар цаашид хэрхэх вэ гэдгээ ярилцана” гэсэн юм.










