УИХ-ын дарга бухимдав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Волгоград мужийн захирагч Андрей Бочаровын Волгоград хотын Гумрак олон улсын нисэх онгоцны буудлын нэрийг “Сталинград” болгон өөрчлөх саналыг дэмжжээ.
А. Бочаров Ерөнхийлөгч В. Путины Волгоград мужид хийсэн айлчлалын үеэр Волгоградын иргэд тэр дундаа ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд оролцсон дайчдын зүгээс Волгоградын Гумрак нисэх онгоцны буудлын нэрийг баатарлаг, эр зоригтой, эршүүд бөгөөд бахархал төрүүлэм “Сталинград” нэрээр солих саналыг тавих болсон талаар дурджээ. Уг хүсэлтийн хариуд ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Москвад очсон даруйдаа Волгоград хотын нисэх онгоцны буудлын нэрийг “Сталинград” болгон өөрчлөх тогтоолд гарын үсгээ зуржээ.