
2025 оны эхний улиралд инфляц улсын хэмжээнд 9.1%, Улаанбаатар хотын хэмжээнд 10.1%-тай гарсан.
2024 оны сүүлээс тасралтгүй өссөөр байгаа инфляц энэ оны II улиралд ч өссөн дүнтэй буюу улсын хэмжээнд 9.2%-д хүрэх хүлээлттэй байна.
Айл өрхүүдийн орлого нэмэгдэж байгаа ч зардлын өсөлт нь бүр илүү хурдацтай байна. Үүнээс шалтгаалан иргэдийн хуримтлал буурч, санхүүгийн байдлаа төлөвлөж чадахгүй болоод байна.
Инфляцэд нөлөөлж байгаа олон хүчин зүйлс байгаа ч иргэд бидний амьдралдаа хэрэглэж байгаа бараа, бүтээгдэхүүн 20 гаруй хувийн нөлөө үзүүлдэг. тэр дундаа хүнсний цөөн нэр төрлийн бараа голллох нөлөө үзүүлж байгаа юм.
Гурил, мах гэдэг энэ 2 бараа бүтээгдэхүүнийхээ үнийн савлагааг л тогтвортой байлгачихвал нийт инфляцын 30-40% нь шийдэгдэнэ
Б.Баярдаваа Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал
Монголбанк инфляцын мэдээллийг ҮСХ-ноос авч ашигладаг. Монгол Улс нийт инфляцын 50-60% нь 20-хон бараа бүтээгдэхүүнээр тайлбарлагддаг хэрэглээний бүтэцтэй. Энэ 20 бараа бүтээгдэхүүн юу байгааг дотор нь задлан харах юм бол 10-8 нь дотоодын хүнсний бүтээгдэхүүн байгаа юм. Дотоодын хүнсний бүтээгдэхүүн дотор юу байна вэ гэхээр суурь нь болсон гуравхан бараа бүтээгдэхүүн бий. Мах, гурил, сүү. Хүнсний ногоог дээр нь нэмж болно. Гурил, мах гэдэг энэ 2 бараа бүтээгдэхүүнийхээ үнийн савлагааг л бид зохицуулаад, тогтвортой байлгачихвал нийт инфляцын хамгийн багадаа 30-40% нь шийдэгдэхээр байгаа юм.
Гуравдугаар сарын байдлаар үхрийн махны үнэ 17 орчим хувиар, хонь, ямааны мах 22 орчим хувиар өссөн
Хэрэглээний сагсан дотор эзэлж байгаа бараа бүтээгдэхүүний доторх хүнсний бүлгийн эзлэх хувь 26.7%, энэ дотроо хамгийн том эзэлдэг бүлэг нь юу вэ гэхээр нэгдүгээрт мах, махан бүтээгдэхүүн, хоёрдугаарт гурил, үр тарианы бүтээгдэхүүнүүд ордог. Тэгээд сүү, сүүн бүтээгдэхүүнүүд байгаа. Мэдээж энэ гурвын өрхийн хэрэглээнд эзэлдэг жин нь өндөр учраас энэ 3 төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр инфляцад нөлөөлж байгаа. Энэ жилийн хувьд гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 9.1%, Улаанбаатар хот 10.1%-тай гарсан. Энэ жилийн хувьд гол онцлог нь махны үнэ харьцангуй хурдацтай үнэ нь нэмэгдсэн. Жишээлбэл гуравдугаар сарын байдлаар үхрийн махны үнэ 17 орчим хувиар, хонь, ямааны мах 22 орчим хувиар жилийн дүнгээрээ өссөн байна.