ФОТО: Энэ өдөр мэндэлсэн дэлхийн одод

“CS2”-ийн энэ жилийн хамгийн томоохон тэмцээнүүдийн нэг “IEM Мельбурн” тэмцээний плей-оффын тоглолтууд өчигдөр/2025.04.25/ эхэллээ. “The MongolZ” баг энэ шатанд “Liquid”-тай учраа таарсан юм. Гурван мап тоглосон өрсөлдөөнтэй тоглолтын эцэст “The MongolZ” хожсон бөгөөд шийдвэрлэх гурав дахь тоглолтод “910” тун гайхалтай тоглож, цэнгэлдэх даяараа түүний нэрийг дуудаж байсан гэнэ.
“The MongolZ” баг өнөөдөр 18:00 цагаас хагас шигшээ шатны тоглолтоо сүүлийн үед дийлдэшгүй байгаа, оролцсон тэмцээн бүртээ түрүүлж буй Францын “Vitality” багийн эсрэг хийнэ.