
Мориор хурдтай давхиж байхдаа нум сумаар зайд байгаа байг онох спортын төрөл бол Монголын морьт харвааны спорт юм.
Харин энэ бол Монголын морьт харвааны спортын аварга 20 настай Цогтхүүгийн Тэмүүжин юм.
Морьт харвааны харваач болохын тулд энэхүү спортоор багаасаа хичээллэх ёстой аж. Харваачид байгаа харвахдаа морины жолоогоо тавих шаардлагатай бөгөөд шүүгчид харваач сумаараа байг хэрхэн оносноор нь болон морины хурд ямар байснаар нь оноо өгдөг аж.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Тэмүүжин дотооддоо болон олон улсад Монгол улсынхаа нэрийн өмнөөс морьт харвааны хэд хэдэн тэмцээн уралдаануудад оролцжээ. 2023 онд Тэмүүжин Олон улсын морьт харвааны тэмцээний шилдэг залуу морьт харваачийн шагналыг хүртсэн байна.
Хаврын Бүргэдийн баяр нь морьт харвааны спортыг үзэж сонирхоход хамгийн тохиромжтой үе юм. Нийслэл Улаанбаатар хотоос 1 цаг орчим явж хүрэх “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт газарт зохион байгуулагддаг уг баярт орон нутгийнхан болон гадны жуулчид жил бүр оролцож, Монголын өв уламжлал болсон морьт харвааны спортын үзүүлбэрүүдийг үзэж сонирхдог.
Морьт харваа нь Монголын нүүдэлчин ардын морьтойгоо ан хийж ирсэн олон зуун жилийн уламжлалаас улбаатай бөгөөд Ц. Тэмүүжиний хэлснээр өнөөдөр уг спортоор хичээллэх хүсэлтэй залуусын тоо улам нэмэгдсээр байгаа ба тэдгээрийн дотор түүний 8 настай охин дүү хүртэл багтаж байгаа аж.
Ц. Тэмүүжин морьт харваа нь дэлхийн спортын хамгийн том тэмцээний нэг хэсэг болоосой гэж мөрөөддөг тухайгаа дурджээ.