
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль энэ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болно. Тус холбооны рөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх таван нэр дэвшигчийг зарлаж, сонгуулийн ажил нь явагдаж эхлээд өндөрлөсөн билээ.
Тэгвэл хөлбөмбөгчид болон хөлбөмбөгийн зүтгэлтнүүдийн зүгээс ирэх сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, сонгууль явуулахгүй хэмээн байр сууриаа илэрхийлээд буй.
энэ хүрээнд өчигдөр/2025.04.24/ Монголын хөлбөмбөгийн дээд лигийн зүгээс мэдэгдэл гаргаж, тамирчдын холбооны мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлэн дээд лиг болон нэгдүгээр лигийн тоглолтуудыг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгджээ.
Тамирчдын холбооны зүгээс сонгуулийн үр дүн яаж ч гарсан, хэн ч ерөнхийлөгч болсон санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн юм.
Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жилээс эхлэн дээд лигийн зохион байгуулалтаас гарч, Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн лигийн “Очир” гэх зөвлөлд хүлээлгэн өгөөд байсан юм.
