Р.Чойномын нэрэмжит “Залуу нас” дугуйлан 10 нас хүрлээ

Улсын хэмжээнд бүртгэлтэй 55 зуслан байгаагаас 2024 оны байдлаар 48 зуслан тогтмол үйл ажиллагаа явуулдаг.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 61 мянган хүүхэд зусланд амарчээ. Одоогоор энэ жил нийт хэчнээн зуслан үйл ажиллагаа явуулах тоо албажаагүй байна. Гэхдээ хамгийн эрэлттэй байдаг хүүхдийн зуслангууд аль хэдийнэ ээлжийн хуваариа гаргаж, захиалгаа нээжээ. Өнгөрсөн долоо хоногоос Мөрөөдөл, Сансар зэрэг зуслан ээлжийн хуваариа баталсан ажээ. Тус зуслангуудын эхний ээлж зургадугаар сарын 07-ноос эхэлж байна.
Зуслангийн ээлжийн хуваарь:
- I ээлж: 2025-06-09-нд
- II ээлж: 2025-06-16-нд
- III ээлж: 2025-06-23-нд
- IV ээлж: 2025-06-30-нд /10 хоног/
- V ээлж: 2025-07-16-нд
- VI ээлж: 2025-07-23-нд
- VII ээлж: 2025-07-30-нд
- VIII ээлж: 2025-08-06-нд
- IХ ээлж: 2025-08-13-нд
- Х ээлж: 2025-08-20-нд гарчээ.