Хорин гурван жил өнгөрсөн ч тэр л хэвээрээ Жан Нара


Үүгээр зогсохгүй ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд халдах явдал удаа дараа давтагдах болов. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдсан нь дээрх байдал улам ноцтой болсны илрэл юм.
Уг үйл явдалд холбогдох хууль хяналтын байгууллага арга хэмжээ авахыг шаардаж байна. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэснээр цаашид эл хууль бус үйл явдал давтагдах эрсдэлийг хаах, бусдын нэр төр, бизнесийн хэвийн үйл ажиллагааг хангах, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд учрах эрсдэлээс сэргийлнэ гэж найдаж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгуур уул уурхайн салбар нь экспортын орлогын 94 хувь, төсвийн орлогын 35 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаараа бүрдүүлж байна. Тус салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 75,000 гаруй ажлын байр бий болгож, улсын хөгжлийн төлөө зогсох эрхгүй ажиллаж ирсэн.
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн компаниуд Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж, хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг стандартыг ханган ажиллаж, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтыг дэмжиж байгааг мэдэгдье.
Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө төр, засгийн байгууллагууд, хувийн хэвшилтэй цаашид нягт хамтран ажиллах болно.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ