
Хятадын эрдэмтэд цөмийн бүрэлдэхүүн ашиглалгүйгээр устөрөгчийн бөмбөг туршжээ
Хятадын South China Morning Post сонинд бичсэнээр Хятадын эрдэмтэд цөмийн бүрэлдэхүүн хэсэг ашиглалгүйгээр устөрөгчийн бөмбөгийн туршилтыг амжилттай явуулж чаджээ. Тодруулбал, эрдэмтдийн бүтээсэн 2 кг жинтэй устөрөгчийн бөмбөг дэлбэрэх явцдаа цельсийн 1000 хэмийн халуун галт бөмбөлөг үүсгэсэн байна. Энэхүү галт бөмбөлөг нь 2 секундээс дээш хугацаанд хэмжээгээ хадгалж чадсан нь ижил жинтэй тротилын дэлбэрэлтийн үед үүсэх галт бөмбөлгөөс 15 дахин урт хугацаанд хэмжээгээ хадгалж чадсан үзүүлэлт аж.
Тус устөрөгчийн бөмбөгийг БНХАУ-ын төрийн өмчит хөлөг онгоц бүтээх корпорацын эрдэм шинжилгээний институтэд бүтээжээ. Тус институт нь шумбагч онгоцны зэр зэвсэг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэдэг аж. Устөрөгчийн бөмбөг бүтээхдээ Хятадын эрдэмтэд магнийн гидридыг ашигласан байна. Мөнгөлөг өнгөтэй нунтаг магнийн гидридэд устөрөгч нь молекулын түвшинд холбогдсон байдаг нь хадгалахад амар, аюулгүй байдаг аж.
Эрдэмтэд анх уг бүтээлээ алслагдсан бүс нутгуудад устөрөгч нийлүүлэх зорилгоор бүтээж байжээ.