
Өнөөдөр \2025.04.21\-ний өдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг хүргэж байна.
08:30 цагт,
-Монгол Улсад 2026 онд болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-нд зохион байгуулна.
10:00 цагт,
-“Монгол орон гэрэл зурагт” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейд болно.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх аж.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.