Танилц: Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд

Америкийн жүжигчин Жэк Блэкийн “A Minecraft Movie” уран сайхны кинон дээр дуулсан “Lava Chicken” дуу Их Британийн хит дуунуудын жагсаалтад багтсан хамгийн богино дуугаар тодорчээ.
“A Minecraft Movie” уран сайхны кинонд жүжигчин Жэк Блэк Стивийн дүрийг бүтээх явцдаа дуулсан 34 секунд үргэлжлэх “Lava Chicken” буюу халуун лаавд шарж болгосон тахианы махны тухай дуу нь UK Top 40 чартын 21-д бичигджээ.
Minecraft видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн “A Minecraft Movie” уран сайхны кино энэ сарын эхээр нээлтээ хийснээсээ хойш дэлхий даяар 570 сая ам.долларын орлого олоод байна.