
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Валерий Герасимовт энэ сарын 19-ний 18:00 цагаас 21-ний 00:00 цаг хүртэл галаа зогсоохыг үүрэг болгожээ.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийн телеграмм сувагтаа В. Путины уг мэдэгдлийг “Украйны ард иргэдийн амиар тоглох ээлжит оролдлого” хэмээн тодорхойлжээ. Тэрээр, “17:15 цагийн байдлаар манай агаарын бүсэд Оросын дронууд орж ирсэн байдалтай байна. В. Путин Улаан өндөгний баяр болон хүмүүсийн амь амьдралд яг үнэндээ хэрхэн хандаж байгааг үүгээр харж болно.” гэжээ.
Украины Гадаад харилцааны сайд Андрей Сибига мөн л В. Путины мэдэгдэлд итгэж болохгүйг онцолжээ. Түүний хэлснээр талууд эрчим хүчний дэд бүтцүүдэд 30 хоногийн турш цохилт үзүүлэхгүй гэж тохирсон ч Москва Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлсээр байгаа аж.