Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн плэйоффын финалд Хасын Хүлэгүүд баг шалгарууд буй. Тэгвэл өнөөдөр хагас шигшээ тоглолтын сүүлийн цуврал тоглолт дөнгөж сая М банк Аренад болж өндөрлөлөө. “Эс Жи Эйпэс” болон “Бишрэлт Металл” багийн цувралын долоо дахь тоглолт болж “Бишрэлт Металл” баг 67:61 харьцаатайгаар хожив. “Бишрэлт Металл” цувралд 0:3 гэсэн харьцаатайгаар хожигдож явж байсан ч цувралыг эргүүлэн 4:3 болгон хожлоо. Ингэснээр 2024-2025 оны дээд лигийн финалд Хасын хүлэгүүд, Бишрэлт Металл багууд шалгарч байна.
Харин МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн плэйоффын финалын төлөөх тоглолтууд ирэх даваа гарагаас эхлэх аж.