Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв

Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог “FIDE Women’s Grand Prix” цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний дөрөв дэх өдөр “The MongolZ” багийн тоглогч, дэлхийн чансааны #88, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул дэлхийн чансааны #28 Болгарын IM Нургул Салимовад хожигдлоо.
Салимова ихэнхдээ ашигладаг Каро-Канны хамгаалалтаар тоглолтыг эхлүүлсэн бол цагаан талаас эхлүүлсэн Б:Мөнгөнтуул 2018 оноос хойш ашиглаагүй довтолгооны хувилбараа дахин хэрэглэжээ.