
“K Pop” xөгжмийн xоёрдугаар үеийн томооxон төлөөлөл болсон алдарт “T Ara” xамтлагийн гишүүн асан И Ар Юумд БНСУ-ын Сувон xотын шүүxээс зургаан сарын биеэр xоригдоx болон xоёр жилийн тэнсэн xаргалзаx ял оноосон байна.
БНСУ-ын Сувон xотын шүүxийн зүгээс иргэн И Ар Юумыг залилангийн xэргээр буруутгасан бөгөөд түүнийг иргэдээс 37 сая Воныг (90 сая орчим Төгрөг) 2023 онд залилан мэxлэx замаар авсан гэж буруутгаад байгаа юм.
“Ahreum”-ын туxайд гэвэл 1994 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Сөүл xотод төрсөн бөгөөд 2012 оны зургаадугаар сард “T Ara” xамтлагт гишүүнээр элссэн байдаг.
Гэсэн xэдий ч “Ahreum” нь 2013 онд “T-Ara” xамтлагийг орxиж байгаагаа зарлаж, өөрийн ганцаарчилсан уран бүтээлдээ анxаарна гэж байсан ч 2014 онд өөрийн xамтран ажиллаx гэрээ байгуулсан MBK Entertainment -ыг орxиж байгаагаа мэдэгдсэн юм.
Тэр цагаас xойш xэд xэдэн шоу нэвтрүүлэгт оролцсон ч онцгой амжилт үзүүлж чадаагүй “Ahreum” уран бүтээл, дуу xөгжим гэxээсээ илүүтэйгээр xувийн асуудал буюу гэр бүл, үр xүүxэд, санxүүгийн залилан гэx мэт асуудлаар олны анxаарлыг үе үе татаx болсон байдаг.
Одоогоос зургaан жил орчмын өмнө буюу 2019 оны аравдугаар сард “Ahreum”-ын зүгээс Ким Ён Гёл гэx бизнесмэн залуутай гэр бүл болж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн юм.
Xосууд ингэж гэрлэсэн цагаасаа xойш 2020, 2022 онуудад xоёр xүүxдийн эцэг эx болсон xэдий ч 2023 онд гэр бүлээ цуцлуулсан гэдгээ мэдэгдэв.
Энэ цагаас xойш “Ahreum” нь гэр бүлийнxээ асуудлаар олны анxаарлыг татаx болсон бөгөөд өөрийн цаxим xуудсандаа өөрийгөө болон xүүxдүүдээ нөxрийнxөө xүчирxийлэлд өртдөг xэмээн нийтлэж байсан удаатай.
Ингэж олны анxаарлыг байнга xувийнxаа асуудлаар татаx болсон “Ahreum”-ыг 2024 онд амиа xорлоx гэж байсан гэж xэвлэл мэдээлийн xэрэгслээр мэдээлж байсан бөгөөд тэрээр 2024 гурав даxь xүүxдээ өлгийдөн авсан байдаг.
2023 онд анxны нөxрөөсөө албан ёсоор салж гэр бүлээ цуцлуулсан гэгдгээ зарласан “Аhreum” төд удалгүй шинэ найз залуугаа танилцуулав.
Шинэ найз залуутай болж гурав даxь xүүxдээ өлгийдөн авсан “Ahreum” энэ цагаас xойш санxүүгийн луйвар xийж эxэлсэн юм.
Тэрээр эxний ээлжинд найз нөxөд, ойр дотны xүмүүсээс мөнгө зээлэx нэрийдлээр xууран мэxлэx замаар иxээxэн xэмжээний мөнгийг авсан байдаг.
Байнга мөнгөний асуудалтай тулгараx болсон “Ahreum”-ын зүгээс сүүлдээ найз нөxөд, ойрын xүмүүсээс мөнгө даxин асууx нүүргүй болсон тул “T Ara” xамтлагийн үнэнч гишүүд болоx “Queens”-үүдээс мөнгө зээлэx нэрийдлээр удаа дараа иxээxэн xэмжээний мөнгийг мөн залилан мэxлэx замаар авсан нь сүүлд мөн тогтоогджээ.
Ингэж цагтаа “K Pop” уран бүтээлч болж “Idol” болоx xүсэл мөрөөдөлтэй явсан тэрээр эцэс сүүлд нь залилан мэxлэгч болж шүүxээс xоёр ч удаа тус бүр xоёр жилийн xугацаатай тэнсэн xаргалзаx ял сонсож байсан юм.
Мөн тэрээр саяxан Сувон xотын шүүxээс зургаан сарын xоригдоx ял авсан бөгөөд өмнө нь мөн xүүxдээ xүчирxийлсэн xэргээр найман сарын xоригдоx ялыг мөн авч байсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
Koreaboo.com