
Сурагчдын кросс гүйлтийн УАШТ болно
Монголын хүүхдийн хөнгөн атлетикийн холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбооноос хамтран энэ сарын 26-ны өдөр бямба гарагт кросс гүйлтийн АШТ-ийг зохион байгуулна. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг гурван насны ангиллаар Налайх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөжээ.
- 12-13 нас:
охид- 1 км, хөвгүүд- 1.5 км
- 14-15 нас:
охид- 1.5 км, хөвгүүд- 2 км
- 16-17 нас:
охид- 2 км, хөвгүүд- 3 км
Тус тэмцээний онцлог нь ерөнхий боловсролын сургуулиудын баг, тамирчид бие дааж оролцох ажээ. Нэг сургуулиас тухайн насны зайд оролцох хүүхдийн тоог хязгаарлахгүй. Багийн дүнг гаргахдаа тухайн ЕБС- ийн шилдэг хоёр өсвөрийн тамирчны амжилтыг харгалзан үзэх юм. Багийн дүнгээр шилдэг таван ЕБС- ийг шалгаруулж, багш, дасгалжуулагчийг шагнана. Тусгай байрт гурван ЕБС- ийг шалгаруулах юм байна.