
Гаднын иргэнтэй хамтарч, мансууруулах төрлийн бодис худалдан борлуулсан этгээдийг баривчилсан талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.
Тодруулбал, Шалгалтын ажиллагаагаар 2500 хүний нэг удаа мансуурах хэмжээний бодисыг хурааж авсан байна. Уг этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, гадуур шалгагдаж байх хугацаандаа дахин хар тамхи борлуулжээ.
Мөн манай улсын дөрвөн иргэн ОХУ-аас Алтанбулаг боомтоор их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эм нэвтрүүлж Улаанбаатар хотод орж ирэхэд нь баривчилсан. Уг дөрвөн этгээдийн гурвыг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол, нэгийг нь хязгаарлалт тогтоох арга хэмжээ аваад байна. Тухайн эм нь эмийн сангаар энгийн жороор олгогддог, өвчин намдаах үйлчилгээтэй. Энэ эмийг хүүхдүүд мансуурах зорилгоор хэрэглэх тохиолдол их байна. 2022 оноос хойш энэ эмийг хэрэглэсний улмаас 13 өсвөр насны хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд гар, хөлөө тайруулсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ судсыг сайн ажиглаж, шарх сорви байгаа эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна” гэв.