
Алдартай поп дуучин Кэти Пэрри, сэтгүүлч Гэйл Кинг, иргэний эрхийн төлөө тэмцэгч Аманда Нгуэн, продюссер Кэриэнн Флинн, STEMBoard компанийг үүсгэн байгуулагч Аиша Боу нарын таван бүсгүй Blue Origin компанийн New Shepard сансрын хөлөг онгоцоор сансрын дэд тойрог замд гарчээ. New Shepard сансрын хөлөг онгоц орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 9 цаг 30 минутад хөөрч, далайн түвшнээс дээш 107 км өндөрт, сансрын дэд тойрог замд гарч, цөөн хэдэн минут болсон ба орон нутгийн цагаар 9 цаг 40 минутын үед дэлхий дээр буцаад газарджээ.
New Shepard сансрын хөлөг онгоцны хувьд энэ нь зорчигчидтой хийсэн 11 дэх сансрын аялал болж байгаа аж. Сансарт хөөрч, жингүйдлийг мэдэрсэн зургаан бүсгүйн өмссөн тод хөх өнгийн хувцасны загварыг Ж.Безосын сүйт бүсгүй Лорен Санчез зохиосон ба энэхүү хувцсаа Monse хувцас загварын брэндтэй хамтран бүтээжээ.