
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Бүтээмж, Хяналтын менежер томилж буй асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Бүх ТӨХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх ёстой. Үүний дараагаар Хяналтын менежерээ Засгийн газар тавиад явъя. Түүнээс биш хуулийн дагуу чиг үүрэгтэй ТУЗ-ийн гишүүдтэй зэрэгцүүлээд Хяналтын менежер ажиллах юм бол хэн нь асуудал ярих юм. Сүүлдээ зарим хяналтын менежерүүд гарч ирээд, УИХ-ын гишүүний дэргэд зогсож байгаад шүгэл үлээх асуудал яригдаж байна.
Харин хот бол нүсэр айл. Яг бодит хэрэгцээ шаардлагаа гаргаж ирээд, төрийн хэмнэлтийн хуультайгаа уяж яримаар байна. Мэдээжийн хэрэгцээ шаардлага байсаар атал, түүнийгээ ярихгүй мөртөө хажуугаар нь хууль зөрчиж, албан тушаал гаргаж байгаа нь онцгүй байна.
Би энэ асуудлыг огт үгүйсгэж байгаа юм биш. Хаана хэрэгтэй, хаана хэрэггүй байна гэдгээ илэн далангүй ярих хэрэгтэй” гэлээ.