
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Монгол Улсад сагсан бөмбөгийн спортоор амьсгалсан өдрүүд байлаа. Эмэгтэй 5х5 шигшээ багийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд эх орондоо өрсөлдлөө.
Сагсан бөмбөгийн “FIBA 3×3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн хоёр өдөр амжилттай үргэлжилж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд шинээр бүрдүүлсэн “Ulaanbaatar West” баг түрүүлэн аваргын цом өргөлөө. Тэд финалын тоглолтод “Bayankhairkhan Mig” багийг 21:21-оор хожиж түрүүлсэн юм. Ингэснээр “FIBA 3×3 Chengdu World Tour 2025” тэмцээний үндсэн хэсгээс “Ulaanbaatar West” баг оролцох бол урьдчилсан шатнаас “Bayankhairkhan Mig” баг оролцохоор болж байна.
Монголын Сагсан Бөмбөгийн холбооноос өөрийн эх орондоо олимпоос бусад тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан улсаар тодорч байгаа ажээ.
