
Италийн хувцас загварын “Prada” хувьцаат компани Америкийн “Capri Holdings” компаниас “Versace” компанийг 1.25 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохирчээ.
Худалдан авалтын уг гэрээ нь Италийн тэргүүлэгч хоёр том брэндийг нэгтгэж, загварын ертөнц дэх Итали улсын байр суурийг бэхжүүлэх үйл явдал болж буйг Reuters агентлаг онцолжээ.
Prada компани Versace брэндийг худалдаж авсанаар Францын LVMH, Kering зэрэг загварын ертөнцийн томоохон тоглогчидтой өрсөлдөхүйц чадвартай, 6 тэрбум еврогийн орлого бүхий конгломератыг бий болоход тусална хэмээн AFP мэдээлжээ.
Versace брэндийг 1978 онд загвар зохмон бүтээгч Жанни Версаче үүсгэн байгуулсан юм. 1997 онд Жанни Версаче бусдын гарт амь үрэгдэж, нас барсаны дараа Versace брэндийг түүний дүү Донателла Версаче тэргүүлэх болжээ.
Энэ оны 3-р сард Донателла Версаче Versace брэндийн бүтээлч захирлын албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ.
“Prada” брэнд нь 1913 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компани нь Miu Miu, Church’s, Car Shoe зэрэг компаниудыг эзэмшдэг ба өнөөдрийн байдлаар тус компанийг Миучча Прада удирдаж байгаа аж.
Эx Сурвалж: Theguardian.com