
2011 оны Minecraft видео тоглоомноос сэдэвлэсэн “A Minecraft Movie” өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-д нээлтээ хийснээс хойш дотооддоо 157 сая ам.долларын орлого олж, Disney компанийн “Captain America: Brave New World” киноны эхний 7 хоногийн орлогыг давж, 2025 онд нээлтээ хийсэн кинонуудаас эхний 7 хоногтоо хамгийн их орлого олсон киногоор тодроод байна.
Видео тоглоомноос сэдэвлэсэн уран сайхны кинонууд сүүлийн жилүүдэд үзэгчдийн сонирхлыг ихээр татах болсон ба 2023 оны 4-р сард нээлтээ хийсэн “Super Mario Bros. Movie” эхний 7 хоногтоо 146 сая ам.доллар, 2023 оны 10-р сард нээлтээ хийсэн “Five Nights at Freddy’s” 80 сая ам.доллар, 2022 онд нээлтээ хийсэн “Sonic the Hedgehog 2” 72 сая ам.долларын орлого олсон билээ.