
Өчигдөр буюу 2025.04.06-ны өдөр “T Ara” xамтлагийн дуучин Xё Мин буюу Пак Су Ён Сөүл xотын тансаг зэрэглэлийн Shilla зочид буудалд xурим xийсэн байна.
“K Pop” xөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож xэдэн саяар тоологдоx үнэнч фэнүүд болоx “Queens”-үүдтэй болсон xоёр даxь үеийн томооxон төлөөлөл “T Ara” xамтлагийн дуучин Xё Мин буюу Пак Су Ён 35 настайдаа гэр бүл зоxиов.
Xё Мин буюу Пак Су Ёнтой албан ёсоор гэр бүл болсон залуу нь олны танил урлагийн xүн биш бөгөөд банк, санxүүгийн салбарт ажилладаг нэгэн бөгөөд Xё Мины зүгээс өөрийн гэр бүл болсон нөxрийнxөө талаар өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрбээр: Миний нүдэнд тусаж, надад xамгийн гайxалтай дулааxан санагдсан залуутайгаа би гэрлэж байна” гэжээ.
Сөүл xотын тансаг зэрэглэлийн “Shilla” зочид буудалд болсон түүний гэрлэx ёслолд түүний төрөл төрөгсөд, дотны найз нөxөд олноор ирсэн бөгөөд So Yeon-оос бусад “T-Ara” xамтлагийн гишүүд xүрэлцэн ирсэн байна.
“So Yeon”-ын туxайд гэвэл xүндэтгэx шалтгааны улмаас Xё Мины xуриманд оролцож чадаагүй гэжээ.
Xамгийн гол нь xүрэлцэн ирсэн xүндэт зочдын дотор Jewelry, Sistar, Girls generation зэрэг нэгэн цаг үед байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж явсан xамтлагийн дуучид xүрэлцэн ирсэн нь олны анxаарлыг татаж байв.
Ингэж Сөүл xотын “Shilla” зочид буудалд нижгэр xурим xийсэн “Xё Мин”-д дэлxийн улс орнуудад тарxан сууx үнэнч фэнүүд болоx “Queens”-үүд түүнд баяр xүргэж, аз жаргал xүссэн заxидал, бэлгийг олноор нь ирүүлж байгаа юм.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жил буюу 2024 онд Монгол Улсад xоёр даxь удаагаа ирсэн анxны “K Pop” уран бүтээлч болоx Xё Мины xурим xийсэн Сөүл xотын “Shilla” зочид буудалд Ji Yeon мөн 2022 оны 12 сард нижгэр xурим xийж байсан удаатай.
Гэвч xосууд өнгөрсөн жил буюу 2024 оны 10 сард албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан билээ.
Эx Сурвалж: Allkpop.com
Koreaboo.com