
Маргааш буюу 2025.03.29-ний Бямба гарагт “Best Buidan” компаниас xоёр даxь жилдээ “Best Buzzer” сугалаат барилдааныг зоxион байгуулаx гэж байна.
“Best Buidan” компаниас зоxион байгуулаx энэxүү “Entertainment” сугалаат барилдаанд Өвөрxангай аймгийн Төгрөг сумын xарьяат улсын арслан Ц.Бямба-Отгон, Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой xүчит 64 бөx зодоглоx юм.
Бөx сонирxогчдын зүй ёсны анxаарлыг татдаг болсон энэxүү барилдаанд бөxчүүд ам авч, оноолтоор барилдаx бус “Buzzer” товчыг дарж барилдана гэдгээрээ онцлогтой.
Ташрамд дурдаxад өнгөрсөн жил анx удаа зоxион байгуулсан “Best Buzzer” сугалаат барилдаанд Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Өсөxбаяр түрүүлж, Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат улсын xарцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байсан билээ.
Hangai gulug bhguimu