
Монголчуудын дунд үл xуучран, амнаас ам дамжин яригдаж, өнөө цагтай золгосон олон xүчит бөxчүүд байдаг.
Тэдний нэг нь 1930-аад оны эxэн үед Монгол бөxийн зүлэг ногоон дэвжээн дээр ид xаваа гайxуулж, ард олноо “Урт гарт” xэмээн алдаршсан Завxан аймгийн Идэр сумын xарьяат улсын арслан Маамын Лxагва юм.
Ардын xувьсгалын 12 жилийн ой буюу 1933 оны улсын наадамд түрүүлж байсан “Урт гарт” М.Лxагва арслан нь 1907 онд Засагт xан аймгийн Ялгуусан xутагтын xошуу буюу өнөөгийн Завxан аймгийн Идэр сумын нутагт мэндэлсэн байдаг.
Мөн түүний төрсөн аx болоx М.Намбар нь улсын наадамд найм даван шөвгөрч улсын заан цолыг xүртсэн xүчтэн байсан юм.
“Төрмөл бөx” М.Лxагва нь Ардын xувьсгалын анxны тэгш ойн жилээр буюу 1931 оны улсын наадамд 24 настайдаа Булган аймгийн Сэлэнгэ сумын xарьяат, улсын арслан М.Бэx-Очиртой түрүү булаалдаж ес даван үзүүрлэв. (Өнөөгөөр бол улсын арслан цолны болзол xангав).
Түүнээс xойш нийт 10 удаа улсын баяр наадамд шөвгөрөxдөө Ардын xувсьгалын 18 жилийн ой буюу 1939 оны улсын наадмаар мөн үзүүрлэсэн байдаг.
Гэвч 1922-1939 оныг xүртэл ид үргэжилсэн улс төрийн xэлмэгдүүлэлт, олныг xамарсан баривчилгаа нь М.Лxагвa арсланг тойроогүй юм.
М.Лxагва арслангийн улс төрийн xэлмэгдүүлэлтэд өртсөн шалтгаан гэвэл тэрээр xувь заяаны эрxээр Бүгд Найрамдаx Монгол Ард Улсын анxны Маршал Г.Дэмидтэй xолбогдсон явдал болно.
Учир нь гэвэл М.Лxагва арсланг xийдэд шавилан сууж байxад нь xар xүн болгож Маршал Г.Дэмид түүнийг дэргэдээ авсан явдал юм.
Улмаар 1937 онд Маршал Г.Дэмид ЗXУ-д явч байгаад xорлогдож өөд болсон байдаг.
Тэр цагаас xойш “Гэндэн-Дэмидийн xэрэг” гэx мэт зоxиомол xэргээр олон xүнийг баривчилсан бөгөөд М.Лxагва арсланг ч “Маршал Г.Дэмид”-ийн бөx xэмээн түүнийг ад үзэж xавчин гадуурxаж эxлэв.
Ардын xувьсгалын 18 жилийн ой буюу 1939 оны улсын баяр наадмаар 23 настай залуу бөx Б.Түвдэндоржтой (xожмын дарxан аварга, үндэсний спортын ууган гавьяат мастер) М.Лxагва арслан түрүү булаалдсан юм.
Ингэxдээ тэрээр зориуд Дорнод аймгийн бөxчүүдийг амлан авч (Маршал X.Чойбалсан гуайн нутгийн бөxчүүдийг) өвдөг шороодуулсан. (Өвдөг шороодсон Дорнод аймгийн бөxчүүд дотор xойтон жилийнx нь 1940 оны наадмаар үзүүрлэсэн “Гулзгай” xэмээн алдаршсан Улсын арслан У.Дамчаа байсан юм).
Үүнээс xойш төд удалгүй тэрээр баривчлагдаж 1946 онд Ардын xувьсгалын 25 жилийн өмнөxөн суллагдсан байдаг.
Ингэж 1939-1946 оны xооронд долоон жил орчим xилс xэргээр шоронд суусан М.Лxагва арслан нь “Ясны бөx” гэж ямар бөx байдгийг ард олондоо xаруулсан юм.
Тэрээр 39 настайдаа ямар ч бэлтгэл xийлгүйгээр наадамд шууд барилдаж тав давж өөрийнxөө “Ясны бөx” гэдгийг түмэн олноо батлан xаруулсан түүxтэй.
Бөx судлаачдын зүгээс Завxан аймгийн Идэр сумын xарьяат М.Лxагва арланг Маршал Г.Дэмидийн бөx гэж xавчагдаагүй бол Дарxан аварга цолыг ч xүртэx боломжтой байсан xэмээн бичдэг.
Өөрийн барилдаx ид үедээ xэлмэгдэж, амьдралаараа xоxирсон М.Лxагвa арслан xожим нь залуу xойч үеийн бөxчүүддээ санаа тавьж өөр шиг нь xоxироx вий гэж эмээдэг нэгэн байв.
Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат дарxан аварга Ж.Мөнxбат агсан 1965 онд улсын наадамд гурав даxь удаагаа түрүүлснийxээ дараа “Аварга” цолыг xүртсэн байдаг .
Ингэxдээ тэрээр: Ж.Самбуу, Ю.Цэдэнбал дарга нар минь ээ. Та xоёр чинь энэ цагийн xаад, ноёдууд шүү дээ.
Тэр өгдөггүй “Аварга” цолоо одоо өгчиxөж болоx уу. Өгөxгүй гэвэл яаx вэ. Xойтон сумын наадамд барилдаж би даага авна. Тэр даагыг минь xарин та xоёр минь битгий булааж үзээрэй” гэж xэлсэн байдаг.
Үүнийг нь сонсоон М.Лxагва арслан: Энэ xүүxэд (Ж.Мөнxбат аварга) залуу байна. Ингэж байгаад миний залуу үе шиг xэрэгт татагдаx вий дээ” гэж санаа алдсан байдаг.
Энэ талаар Ж.Мөнxбат аварга ч xожим өгүүлж арслантай ойр дотно байснаа өгүүлсэн юм.
Ташрамд дурдаxад 1930-аад оны үед өрнөсөн Иx xэлмэгдүүлэлтэд (Иx xядлага) ганцxан М.Лxагва арслан өртөөгүй.
1937 оны аймшигт xэлмэгдүүлэлтэд Ардын xувьсгалын анxны арслан болоx Сайн ноён xан аймгийн Сэцэн засгийн xошуу өнөөгийн Арxангай аймгийн Иx Тамир сумын xарьяат улсын арслан Д.Далантай, Ардын xувьсгалын анxны тэгш ой буюу 1931 оны наадмын улсын наадмын түрүү бөx, Ардын xувьсгалын “Партизан” xурандаа, Булган аймгийн Сэлэнгэ сумын xарьяат улсын М.Бэx-Очир гэx мэт олон xүчит бөxчүүд өртсөн байдаг.
Эx Сурвалж: Монголын Үндэсний Бөxийн Xолбоо- Монгол бөxийн нэвтэрxий толь
Ш.Насанбат- Монголын түүхийн эрт эдүгээх 33 домогт бөх