
27-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн туслах багш сахилгүйтсэн шавь нарынхаа хумсыг аутизмтай шавиараа мэрүүлсэн хэрэг өнгөрсөн /03.21/ баасан гарагт гаржээ. Энэ талаар хохирогч хүүхдийн ээж мэдэгдэл хийлээ.
Хохирогч хүүгийн ээж: 27-р цэцэрлэгийн туслах багш н.Мөнхбаяр тусгай хэрэгцээт хүүхдээр үймүүлдэг гэх хэсэг хүүхдүүдийн эрхий хурууны хумсыг мэрүүлсэн байна.
Хүүхэд маань тарж ирээд эмээдээ хуруугаа үзүүлсэн байна. Миний хүүхэд “Хүүхдүүд Мөөгий багш манай найзуудын хумсыг нэг найзаар маань идүүлсэн” гэлээ. Цэцэрлэгийн удирдлага нь тухайн багшийг зан харилцааны асуудалтай хэмээн хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн жил хүүг маань зодсон үйлдэл гаргаж багшид нь хэлж сануулж байсан.
1111 төвд гомдол гаргасан, цэцэрлэг яам нь камерын бичлэг шалгана гэлээ. Энэ шалгахгүйгээр нотлоглож байна. Ангийнх нь хүүхдүүд ч ярьж байна. Хүүгийн минь хумсаа мэрүүлсэн зураг нь байна. Багш нь өөрөө холбогдож уучлалт гуйсан. Яагаад энэ талаар олон нийтэд ярьж байна вэ гэхээр цаашид энэ талаар олон нийтэд дэлгэж зан харилцааны доголдолтой тус багшид хуулийн хариуцлага хүлээлгэж, цаашид боловсролын байгууллагад ажиллахгүй байх арга хэмжээг авхуулмаар байна. Дөрвөн хүүхдийн хумсыг мэрүүлсэн байна. Одоогоор нэг ээжтэй нь ярилцаж даваа гарагт цагдаатай цуг очиж камер шүүхээр болсон.
Хүүхдийн минь дөрвөн хурууг тэгшилж барьж байгаад мэрүүлсэн байна. Өдий бэлтгэл бүлгийн хүүхэд бол өөрийгөө бүрэн илэрхийлж ярьж чадна. Ангийн багшаа хоол авахаар явсан хойгуур ингэж хүүхдийн хумсыг мэрүүлсэн байна хэмээн ярьлаа.
Цэцэрлэгийн эрхлэгч н.Саранцэцэг: Тухайн асуудал гарсан нь үнэн. Одоогийн байдлаар хоёр хүүхдийн ээж гомдол гаргасан. Тухайн багш би тэгээгүй гэж хэлсэн ч , нэг хүүхдийн ээжтэй бичсэн чатыг нь харсан уучлалт гуйсан байсан. Багшийн талаар өмнө нь цаасаар гомдол ирж байгаагүй. Даваа гарагт камер шүүж байгаад албаны хүмүүстэй зөвлөлдөж дараагийн арга хэмжээг авна хэмээлээ.
Яахаараа цэцэрлэгт дандаа мэдрэл муутай новшнууд ордог юм бэ.новшийн авгай үйлээ эдэлнэ
Нохойгоороо хүн хазууллаа гдг шиг. Аутизмтай хүүхэд нохой юм уу амьтан биш шүүдээ.
Энд ямар нэг асуудал байна. Хүүхдүүдийг мэр гэж тэр багштан команд өгөхөөр л хөөрхий мэрээд байх уу.
Аутизм зүгээр л нэг эмгэг. Нийтлэл бичсэн Э.Тамир аа!!! Уншсан хүмүүс аутист хүүхдүүдийг мэрэгч амьтан шиг л ойгохоор байна. Сайн нягтлаарай.
Gaj dontoi gichii ve
Аутимзтай хүүхдийн ээж аав гомдол гаргах хэрэгтэй. Хөөрхий хүүхдийг доромжлоод баыгаан бишүү. Хиртэй хумс идүүлээд ямар нохой юу арайчдээ
Soliorchihson bagsh bn. Yaj tm teneg yum setgedeg bnaa. Mersen meruulsen 2 uulaa huurhi duu
Yamar muuhai yum be ayutuzamtai hvvhediig doromjilj nohoi shig tiim yum hiilgej bdag