
Их Британийн алдарт “Битлз” хамтлаг тэр дундаа ахлагч Жон Леннон ба түүний эхнэр Японы уран бүтээлч, хөгжимчин Йоко Онотой Гибралтарт нарыг мэдэхгүй хүмүүс ховор байх. Тэгвэл хосууд энэ өдөр гэрлэж байжээ. Хосуудын хувьд энэ нь гэрлэлт нь тэдний анхны гэрлэлт биш бөгөөд хоёулаа өмнө нь гэрлэж байсан аж.
- Тэдний хуримаа хийсэн өдрийн зураг
Тэд дундаасаа нэг хүүтэй бөгөөд түүнийг Сиан Оно Леннон гэдэг 1975 онд төрсөн, өдгөө 50 настай хөгжимчин , дуу зохиогч нэгэн билээ. Хосууд 1969-1980 он хүртэл буюу Жон Ленноныг насан эцэслэх хүртэл хамтдаа байсан аж.
Жон Ленноны аллага нь Нью-Йоркт хотноо 1980 оны 12-р сарын 8-нд 22:50 цагийн орчимд Леннон, Оно хоёр лимузин хөлөглөн Дакотад ирэв. Тэд машинаасаа буун барилга руу алхаж байх үед ойрын зайнаас Ленноны ар тал руу хоёр удаа, мөр рүү нь хоёр удаа бууджээ. Ленноныг Рузвельт эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд 23:15 цагт хүргэсэн ч харамсалтай нь тэр нас барсан байжээ.
Оно маргааш нь мэдэгдэл гаргаж, “Жоныг оршуулах ёслол байхгүй. Долоо хоногийн дараа бид түүний төлөө залбирах болно. Бид таныг хаана ч байсан оролцохыг урьж байна” гэжээ. Тэрээр цэцэгний оронд хүмүүс Ленноны хувийн буяны санд хандив өргөхийг уриалсан байдаг. Оно түүний шарилыг Нью-Йоркийн Хартсдейл дэх Фернклифийн оршуулгын газарт чандарлажээ. Мөн Оно Жонын чандарласан үнснээс Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд цацаж, дараа нь Гүзээлзгэний талбайн дурсгалын цогцолборыг бүтээжээ.