Нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болжээ

Эрчим хүчний зохицуулах хороо энэ оноос гурван тарифт тоолуур руу шилжих боломжийг бүрдүүлжээ. Эрчим хүчний салбарынхны оргил ачааллын үе болох 17.00-21.00 цагийн хооронд цахилгааны үнэ хамгийн өндөр байна. Манай улсад оройн цагаар цахилгааны хэрэглээ ихээхэн нэмэгдэж, үүнийг нөхөхийн тулд ОХУ-аас цахилгаан импортолдог. Иймд оргил цагаар цахилгаан хэрэгслээ асаавал таны төлөх дүн хамаагүй өндөр байна.
Та гурван тарифт тоолуур руу шилжих бол УБЦТС-д дуудлага өгч, тоолуураа үнэ төлбөргүй солиулах боломжтой. Гэхдээ иргэн аль цагт цахилгаан илүү хэрэглэдгээ тооцон, өрхийнхөө цахилгаан хэрэглээний онцлогийг харгалзан сонголтоо хийгээрэй.